Иргэний боловсрол хичээлийн сурах бичгийг хүчингүй болгожээ

Иргэний боловсрол хичээлийн сурах бичгүүд хууль тогтоомж, стандартад нийцээгүй агуулга, арга зүй болон найруулга зүй, зөв бичих зүйн ихээхэн алдаатай хэрнээ өнөөг хүртэл хэрэглэгдсээр, сурагч хүүхдүүдэд боловсрол олгоход сөргөөр нөлөөлсөөр байна хэмээн үзэж “Боловсролын давалгаа” ТББ-аас шүүхэд ханджээ.
Ерөнхий боловсролын сургуулийн 1-5-р ангийн Иргэний боловсрол номыг зохиосон хоёр докторыг шүүх хурал өчигдөр болов. Иргэний боловсрол номыг зохиож эмхтгэн гаргасан доктор С.Батсүх, У.Туяа хоёр алдаатай ном гаргаснаа шүүхийн өмнө хүлээн зөвшөөрсөн байна. Тиймээс дээрх ангиудын номыг хүчингүй болгох шийдвэрийг гаргаж, БСШУЯ-наас дахин шинээр боловсруулж хэвлэн гаргах ёстой гэж үзжээ.
Ийнхүү их алдаатай, чанарын шаардлага хангахгүй, хүүхдийн боловсролд сөргөөр нөлөөлөх ном хэвлүүлсэн хоёр докторыг ажлаас халах эсэх нь салбарын яамны мэдлийн асуудал болж үлдэж байна.
Ю.Халиун
СЭТГЭГДЭЛ БИЧИХ