Путины ганц гарын үсэг АНУ-ын цэргийн хүчийг сүйрүүлнэ

Оросын эсрэг цөмийн зэвсэг хэрэглэж болзошгүй тухай Пентагоны тэргүүн Эштон Картерын хэлсэн үг Кремлийн санааг хүчтэй зовоож эхлэв.

Үүсээд буй нөхцөл байдалд дүн шинжилгээ хийнгээ ОХУ-ын Аюулгүйн Зөвлөл АНУ-ын сансар судлалын хөгжлийг зогсоох арга хэмжээнүүд боловсруулсан байна.

Орос улс АНУ-д РД-180 пуужингийн хөдөлгүүрийг нийлүүлэхээ зогсоосноор америкийн Atlas V пуужингуудыг хөөргөх боломжгүй болно гэж Роскосмос-д мэдээлжээ. Өөрөөр хэлбэл, АНУ өөрийн шинэ хиймэл дагуулуудыг сансрын тойрог замд оруулах боломжгүй болох аж.

Энэ маягаар, ойрын хугацаанд шийдвэрлэх боломжгүй олон асуудлууд Пентагонд үүсээд буй бололтой. Америкийн цэргийнхэн өөрийн хуучирсан хиймэл дагуулуудаа сэлбэж чадахгүй, мөн сансраас “цөмийн хамгаалалт” хийх чадваргүй болох юм.

АНУ-ын цэргийн бүхий л техник хэрэгслүүд сансраас илгээдэг тоон систем дээр суурилдгийг тооцвол, Владимир Путин үзэгний хошуугаа ганц хөдөлгөхөд л АНУ-ын арми өрсөлдөгчийнхөө өмнө хүчин мөхөсдөхөөр болоод байна. Одоо зөвхөн ОХУ-ын Аюулгүйн Зөвлөлийн шийдвэрийг хүлээх л үлджээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ