Насанд хүрсэн хүний ДХВ-ийг анх удаа эмчилжээ

Насанд хүрсэн хүний Дархлал хомсдлын вирусийн халдварыг эмчилсэн анхны тохиолдлын тухай Британийн Оксфорд, Кембрижийн их сургууль, түүнчлэн Лондоны Их сургуулийн болон хатан хааны коллежийн эрдэмтэд мэдэгдсэн байна. “Санди таймс” сонинд ингэж бичжээ.
Британийн 44 настай эрэгтэйн ДХВ-ийн халдварыг эмчилсэн байна. Тэрээр вирусийн эсрэг тусгай эмчилгээ амжилттай хийлгэсэн 50 хүний анхных нь болжээ. Эрдэмтдийн хэлснээр, эмчилгээний шинэ арга нь вирус хамгийн идэвхитэй байдаг биеийн зөвхөн тэр хэсгүүд биш, харин бүх бие дэх ДХВ-ийг ажиглан, устгах боломж олгож байгаа ажээ. Эмчилгээ хийлгэсний дараа хүний цусан дахь вирусийн агууламж маш бага болсноор шинжилгээ сайн гарсныг судалгаа харуулсан байна.
Ретровирусийн стандарт эмчилгээ нь халдвар авсан идэвхитэй эсүүдийг дарангуйлдаг ч, бусад халдвар авсан Т-тунгалагийн эсийг хөнддөггүй аж. Энэ нь одоо байгаа бэлдмэлүүд Хүний дархлал хомсдлын вирусийн халдварыг хянадаг ч, түүнийг устгаж чаддаггүй байна. Эрдэмтдийн санал болгосон эмчилгээ нь одоогоор туршилтын шатандаа байгаа бөгөөд клиникт өргөн хэрэглэглэхгүй байгааг тэд тэмдэглэж байна.
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэдээгээр, 2014 оны байдлаар дэлхийд 37 сая орчим хүн дархлал хомсдлын вирусийн халдвар аваад байснаас 34 сая нь уг өвчинтэй холбоотой янз бүрийн шалтгаанаар нас баржээ. Мөн тухайн үед 1,5 сая орчим хүн жил бүр уг вирусийн улмаас нас барж, 2,2 сая орчим хүн халдвар тээж байжээ. Өвчилсөн хүмүүсийн талхүрэхгүй хувь нь вирусийнэсрэг эмчилгээ хийлгэж байна.
Хүний дархлал хомсдлын вирус нь дархлааны тогтолцоог гэмтээдэг, удаан явцад өвчлөл үүсгэж, улмаар бие махбодь эрүүл хүнд аюулгүй халдварт өвчнүүдээс ч хамгаалах чадваргүй болдог юм. Одоо уг өвчин бүрэн эмчлэгддэггүйд тооцогдож байгаа ч, орчин үеийн вирусийн эсрэг эмчилгээ нь Хүний дархлал хомсдлын вирусийн халдварын даамжирлыг дээд зэргээр багасгаж байгаа бөгөөд ДОХ нь түүний эцсийн бөгөөд эргэлт буцалтгүй үе юм.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ