Өнөөдөр болох зарим үйл явдлууд

  1. 09.00-11.00 цагт Корпорэйт зочид буудлын 3 давхрын хурлын танхимд Татварын ерөнхий газарт хэрэгжиж буй ЖАЙКА олон улсын байгууллагын “Монголын татварын албаны татвар хураалтын үйл ажиллагаа болон олон улсын татварын асуудлыг боловсронгуй болгох нь” төслийн хаалтын тайлангийн хурал болно.
  2. Хууль сахиулах салбарын сэтгэл судлаачид Хууль сахиулахын их сургууль дээр 2016 оны 10 дугаар сарын 6, 7-ны өдрүүдэд 09.00-16.00 цагт чуулна.
  3. "Олон улсын тархины саатай хүүхдийн өдөр"-ийг тохиолдуулан 10.00 цагт "Өнөр бүл хүүхдийн төв"-ийн харъяа "Сэргээн засах хөгжлийн төв" эмнэлэг нээлттэй хаалганы өдөрлөг зохион байгуулна.
  4. MN-Мэдээллийн төвд 11.00 цагаас Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн, Төрийн соёрхолт, хөгжмийн зохиолч Г.Бирваагийн 100 жилийн ойд зориулсан арга хэмжээний талаар сэтгүүлчдэд мэдээлэл хийнэ.
  5. 11.00 цагаас Хангарьд ордны Ёслолын танхимд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд аймгуудын ИТХ-ын дарга нартай хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурна.
  6. МҮЭХ-ны 4 давхрын танхимд 11.30 цагаас "Стэнд бай" зээлийн хөтөлбөрийн талаар МҮЭХ-ноос байр сууриа илэрхийлнэ.
  7. Монголын Хуульчдын холбооны Иргэний эрх зүйн хорооны гишүүн хуульчид 13.00-17.30 цагийн хооронд Сүхбаатар дүүргийн ЗДТГ-ын "Иргэний танхим"-д иргэдэд хууль зүйн зөвлөгөө үнэ төлбөргүй өгөх өдөрлөг зохион байгуулна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ