Жолооч нарыг ажилд зуучлах өдөрлөг өнөөдөр өндөрлөнө

Зам, тээврийн хөгжлийн яам, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар, Автотээврийн үндэсний төв хамтран энэ сарын 06, 07-ны өдрүүдэд Улс хоорондын ачаа тээвэрлэлт хариуцсан аж ахуйн нэгж байгууллагуудад хэрэгцээтэй мэргэшсэн жолоочийг ажилд зуучлах, ажил хайгч иргэдийг ажлын байраар хангах нэгдсэн өдөрлөг, арга хэмжээг Хан-Уул дүүрэгт байрлах Хөдөлмөрийн ордонд зохион байгуулж байна.

Тус өдөрлөгт улс хоорондын байнгын ачаа тээврийн үйлчилгээ эрхлэгч 37 аж ахуйн нэгж оролцох бөгөөд 450 орчим мэргэшсэн жолооч шаардлагатай талаар судалгаагаа ирүүлсэн байна.

Иймд шаардлагатай мэргэшсэн жолоочийн үнэмлэхтэй, улс хоорондын байнгын ачаа тээврийн үйлчилгээнд ажиллах хүсэлтэй иргэдийг бүртгэх бөгөөд тус чиглэлд үйлчилгээ эрхэлдэг аж ахуйн нэгж, байгууллагуудын төлөөлөлтэй уулзуулж байгаа аж.

Бүртгүүлсэн иргэдээс мэргэшсэн жолоочийн сургалтад хамрагдах шаардлагатай иргэдийг сургалтад хамруулж, сургалтын дараа ажилд зуучлах юм.

Өдөрлөгийн үеэр бүртгүүлэх иргэдэд C, E ангилалтай байх ерөнхий шаардлага тавих бөгөөд дан С болон Е ангилалтай байж болох юм байна.

“С” ангилал:

Бүх жин нь 3500 кг-аас их ачааны автомашин (5000 кг-аас ихгүй даацтай чиргүүлтэй)

Бүх жин нь 3500 кг-аас их бүх төрлийн ачааны автомашиныг даац болон зориулалтыг нь харгалзахгүйгээр \ тусгай зориулалтын авто кран г.м. \ хамаарна. Харин чиргүүлийн даац нь 5000 кг-аас ихгүй байх шаардлагатай.

“Е” ангилал:

“В”, “D” ангиллын автомашин 750 кг-аас дээш бүх жинтэй чиргүүлтэй, “С” ангиллын автомашин 5000 кг-аас их даацтай чиргүүлтэй бүрэлдэхүүн.

Е ангилал нь чиргүүлийн бүх жин болон даацаас хамааран В, С, Д ангиллын бүрэлдэхүүн байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ