ТОСК-ийн Ерөнхий захирлаар Ж.Хичээнгүйг томилжээ

Төрийн орон сууцны корпорацийн ерөнхий захирлын томилгоог энэ сарын 03-ны өдөр буюу өнгөрсөн даваа гарагт хийжээ. Тодруулбал, Монгол Улсын Ерөнхий сайд асан П.Жасрайн ач хүү Ж.Хичээнгүйг ТОСК-ийн Ерөнхий захирлын албан тушаалд томилсон бөгөөд тэрээр үүрэгт ажлаа хүлээн авсан байна.

Ж.Хичээнгүй нь ТОСК-ийг Орон сууцны санхүүжилтийн корпораци /ОССК/ нэршилтэй байх үед дэд захирлын албан тушаалыг хашиж байсан юм. Мөн ШӨХТГ-ын даргаар Т.Аюурсайханыг ажиллаж байх үед тус газрын Эрх зүй, дотоод хяналтын газрын даргаар ажиллаж байв.

Эх сурвалжийн мэдээллээр ТОСК-ийн албан хаагчдын ихэнх нь ажлаас халагдах тухай тушаал хүлээж аваад байгаа гэнэ. Тиймээс төрийн байгуулагын халаа сэлгээ энэ долоо хоногт ТОСК-д үргэлжлэх бололтой.

Д.Билгүүн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ