Самсунгийн шинэ Note 7 шатаж онгоцны нислэгийг саатуулжээ

Самсунгийн шатдаг баттерейтай холбоотой дуулиан зогсох болоогүй байна. Өчигдөр өглөө АНУ-ын Southwest Airlines компанийн онгоц ослын буулт хийж зорчигчдоо буулгах арга хэмжээ авчээ.

Ингэх болсон шалтгаан нь нэгэн зорчигчийн халаасанд байсан Note 7 гар утаснаас утаа гарч эхэлсэнтэй холбоотой гэнэ.

Уг Galaxy Note 7 гар утас нь шинээр солигдсон, аюулгүй хувилбар нь байсныг албаныхан мэдээлжээ. Эзэн нь энэ утсыг есдүгээр сарын 21-нд сольж авсан ба аюулгүй гэсэн таних тэмдэгтэй байсан байна.

Луисвилл хотоос Балтимор хот руу нисэх байсан Southwest Airlines компанийн 944 дүгээр нислэгийн онгоцонд энэ явдал тохиолдсон бөгөөд зорчигчдыг бүрэн буулгаж арга хэмжээ авсан тухай мэдээлжээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ