Улаанбаатарт 3 хэм дулаан

Малчид, Тариаланчид, Хадланчид, Тээвэрчдийн анхааралд:
Өнөөдөр зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын зүүн хэсгээр хур тунадас, нойтон цас орж, цасан шуурга шуурч хүйтрэхийг анхааруулж байна. |
2016 оны 10 дугаар сарын 07-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг
агаарын урьдчилсан мэдээ:
Нутгийн зүүн хагаст үүлэрхэг. Зүүн аймгуудын ихэнх нутаг,Төвийнаймгуудын зарим газар,говийн аймгуудын зүүн хэсгээр хур тунадас, нойтон цас орно. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун аймгуудын нутгаар зүүн өмнөөс бусад нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, говь талын нутгаар секундэд 12-14 метр хүрч цасан шуурга шуурна. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг болон Дорнод, Дарьгангын тал нутгаар 3 градус хүйтнээс 2 градус дулаан, Алтайн өвөр говиор 8-13 градус, бусад нутгаар 2-7 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ:Үүлшинэ. Бага зэргийн цас орно. Салхи хойноос секундэд 6-11 метр. 2-4 градус дулаан байна.
Өглөө 05 цагт Улаанбаатарт: 2 градус хүйтэн, харьцангуй чийг 67 хувь, агаарын даралт 872 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ