Өнөөдөр болох зарим үйл явдлууд

  1. “Корпорэйт энд Конвеншн” төвд Төрийн албан хаагч, шийдвэр гаргагчдад зориулж мэдээллийн технологийн ямар шийдлийг хэрхэн ашиглах тухай мэдлэг, мэдээлэл өгөх, улмаар ирээдүйн хэрэглэгчдээ бэлтгэх зорилготой “GovTech” чуулга уулзалт анх удаа зохион байгуулагдах гэж байна.
  2. Дэлхийн сэтгэцийн эрүүл мэндийн өдрийг угтан сэтгүүлчдэд зориулсан нээлттэй өдөрлөг 10.00-12.00 цагийн хооронд болно.
  3. Зууны мэдээ сонины Үндэсний мэдээллийн төвд 11.00 цагаас Монголын байгаль орчны иргэний зөвлөлөөс Шонхорын наймааны хууль бус тогтоолийн талаар мэдээлнэ.
  4. 11.00 цагаас МУ-ын Геологийн Төв Лабораторийн захирал солигдох үйл ажиллагаа болно.
  5. 11.00 цагт Нийслэлийн ӨРГӨӨ амаржих газрын хурлын “Б” зааланд 2013 онд шинээр ашиглалтанд орсон барилгад байрлах эмэгтэйчүүдийн мэс заслын 3 өрөөний давхар тааз нурсантай холбогдуулан хэвлэлийн бага хурал зарлаж байна.
  6. Монголын хөлбөмбөгийн дээд лигт 10 дахь түрүүгээ авсан "Эрчим" клуб 12.00 цагаас Монголын хөлбөмбөгийн холбооны ордонд ирэх улирлын шинэ өмсгөлөө танилцуулна.
  7. 13.00 цагаас Батлан Хамгаалах Их Сургууль дээр Монгол улсын баатруудын хүндэтгэлийн цогцолборын нээлттэй.
  8. 13.30 цагаас Тэмүүжин өрлөг сургууль дээр БХИС-95 Эрдэм шинжилгээний хурал болно.
  9. Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгийн Нээлттэй хаалганы өдөрлөг 14:00-17:00 цагийн хооронд болно. Зөв хооллолт, биеийн ерөнхий үзүүлэлтийг хэмжиж, иргэдэд нээлттэй зөвлөгөө өгнө.
  10. Спортын төв ордонд 16.00 цагаас Мэргэжлийн боксын хүнд жингийн Дэлхийн 2 удаагийн аварга Graciano Rocchigiani Монголын боксын тамирчидтай хамтарсан бэлтгэл хийнэ.
  11. Blue Moon арт галерейд "Рио-2016" олимпийн гэрэл зургийн үзэсгэлэн 19.00 цагаас нээлтээ хийнэ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ