Нэмэлт элсэлтийн багачууд цэцэрлэгтээ яваад эхэлжээ

Цэцэрлэгт анх орохоор сугалаанд хамрагдсан хүүхдүүдээс гэртээ үлдсэн 3000 гаруй хүүхэд бий. Тэгвэл хувийн цэцэрлэгүүд нэмэлт элсэлтээр тэдгээр хүүхдүүдийг хүлээн авчээ.

Орон тоо нь гүйцээгүй хувийн цэцэрлэгүүд хэдэн хүүхэд нэмж авах боломжтой тоогоо нийслэлд өгсний дагуу тухайн цэцэрлэгтэй ойр амьдардаг өрхийн хүүхдийг хамруулсан юм. Нийслэлийн Боловсролын газрын өгсөн мэдээллээр Баянгол дүүрэгт 27, Баянзүрх дүүрэгт 35, Сүхбаатар дүүрэгт 9, Сонгинохайрхан дүүрэгт 23, Чингэлтэй дүүрэгт 14, Хан Уул дүүрэгт долоон хувийн цэцэрлэг хүүхэд нэмж авсан гэх тооцоо гаргасан байна.

Хувийн цэцэрлэгүүд бүртгэлээ есдүгээр сарын 20, 21-ны өдрүүдэд хийсэн байна. Ийнхүү багачууд цэцэрлэгтээ яваад эхэлжээ.

Ю.Халиун

СЭТГЭГДЭЛ БИЧИХ