ТЕГ-т гарсан галыг унтраалаа

Татварын ерөнхий газарт гал гарсан талаарх дуудлага нийслэлийн Онцгой байдлын газарт 12.27 цагийн үед иржээ. Галыг унтраахаар НОБГ-ын харьяа гал унтраах 10 дугаар ангийн аврагчид ажиллаж нэг цагийн дараа буюу 13:24 цагт унтрааж дууслаа.

Галыг унтраахаар онгой байдлын 20 арвагч, хоёр машинтай, нэг шаттайгаар ажилласан байна. Гал унтраах анги ойрхон учраас дуудлага авснаас хойш нэг минутын дотор ирж шуурхай ажилласны үр дүнд галыг газар авахуулалгүй унтрааж амжжээ.

Албан ёсоор урьдчилсан дүгнэлт гараагүй ч хаягны цахилгаан холбоосонд гэмтэл гарснаас болж гал гарсан байх магадлалтай аж.

М.Хатанаа

СЭТГЭГДЭЛ БИЧИХ