Дэлхийн хамгийн жижиг автомашин зохиосон эр Нобелийн шагнал хүртлээ
Нобелийн шагнал гардуулах долоо хоногийн арга хэмжээ үргэлжилсээр байна. Тэгвэл нэгэн содон шагнал эзнээ оллоо. Тодруулбал, дэлхийн хамгийн жижигхэн машин буюу молекулаар хийгдсэн автомашины эзэн Нобелийн шагналтан боллоо.
Голландын эрдэмтэн Доктор Бернард Феринга Химийн салбарын Нобелийн шагналыг хүртсэн бүтээлээ танилцуулсан юм.
“Миний хувьд хүн төрөлхтний түүхэнд хэзээ ч хийгдэж байгаагүй молекул мотор, цахилгаан хөдөлгүүрийг дэлхий нийтэд танилцуулж байна. Химийн цахилгааны салбарт анх удаа галт тэрэг, угаалгын машин, хүнсний боловсруулагчийг ашиглах хүртэл энэ түвшинд ажиллаж болох молекулын моторыг хэн ч зохион бүтээгээгүй байсан. Миний бүтээсэн автомашин асар жижигхэн, бараг л нүдэнд үл үзэгддэг.
Доктор Феринга 1999 онд молекулын моторыг хөгжүүлэхээр сэтгэл шулууджээ. Тэрбээр улмаар 2011 онд анхны “нано автомашин”-ыг зохион бүтээсэн юм. Түүний бүтээсэн жижигхэн тээврийн хэрэгсэл хүчирхэг молекулын мотороор тоноглогдсоны сацуу ажлын хурд, хүч нь харьцангуй их юм.
Түүний зохион бүтээсэн молекулын мотор “Nano Scopic” төхөөрөмжийн хүчээр минутад 720 сая эргэлтийн хүч гаргах боломжтой. Энэ туршилтын явцад Феринга болон туслах эрдэмтэд өнгөрсөн онд анх удаа шилэн цилиндр бүхий молекул моторыг 10 удаа асаах туршилт хийж байжээ.
Дэлхийн хамгийн жижиг нано автомашиныг зохион бүтээсэн Феринга болон түүний хамтрагчид Нобелийн шагнал хүртэхдээ 8 сая швед кроноор давхар шагнуулсан байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ