Робби Уильямс Spice Girls-ийн ”охидоос” уучлал гуйв

Их Британийн дуучин Робби Уильямс охидын алдарт Spice Girls хамтлагийн дөрвөн гишүүнтэй бэлгийн харьцаанд орсон гэж ярьсандаа хүлцэл өчсөн байна.

1990-ээд оны хөвгүүдийн цуутай хамтлаг Take That-ийн нэг гишүүн байсан Робби Австралийн Nova 96,9 радиостанцийн ток-шоунд оролцохдоо охидын хамтлагийн таван гишүүний дөрөвтэй нь садарлаж явсан хэмээн "хадуурсан" аж.

"Тоглоом маань шоглоом болчихлоо. Take That-д дуулдаг байхдаа дууны эхэнд арзаганаж хэлдэг байсан үгсээ эфирт хэлсэн маань буруудчихлаа. Сонсогчид ч шууд утгаар нь хүлээж авсан нь тоогүй. Охидоос болон найз залуус, нөхрүүдээс нь хүлцэл өчье. Миний энэ тэнэг марзагнал тэд нарт таалагдаагүй нь тодорхой" хэмээн "нүглээ" наминчилжээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ