Ойрын хоногуудад ихэнх нутгаар өдөртөө бага зэрэг дулаарна

Малчид, тээвэрчид, иргэдэд зориулсан мэдээ:

Ойрын хоногуудад ихэнх нутгаар өдөртөө бага зэрэг дулаарна.

2016 оны 10 дугаар сарын 09-ний 08 цагаас 20 цаг хүртэлх цаг

агаарын урьдчилсан мэдээ:

Нутгийн хойд хэсгээр үүлшинэ. Баруун аймгуудын хойд хэсэг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр хур тунадас, цас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, баруун болон говийн аймгуудын зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар 2 градус хүйтнээс 3 градус дулаан, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 8-13 градус, бусад нутгаар 3-8 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 5-10 метр. 3-5 градус дулаан байна.

Өглөө 05 цагт Улаанбаатарт: 6 градус хүйтэн, харьцангуй чийг 72 хувь, агаарын даралт 870 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ