Хэт их ус уух нь бие махбодид хортой байж мэднэ

Эрүүл аж төрж, гоолиг биетэй болохын тулд ерөөс хоногт хангалттай хэмжээний цэвэр ус уух шаардлагатай гэж эмч нар болон эмчилгээний хоолны мэргэжилтнүүд ярьдаг болсоор удаж байгаа билээ. Гэвч хэтэрхий их ус уух нь эсрэгээр усны хордлогод оруулж болохыг шинэ судалгаа харуулсан байна.

Австралийн Виктория мужид байдаг Монашийн их сургуулийн эрдэм шинжилгээний ажилтнууд хүний бие шингэнийг хэрхэн хэрэглэдэг арга механизмыг илрүүлжээ. Хүний бие махбодь дахь хэтэрхий их уснь усны хордлогод орох юмуу даралттай болох шалтгаан болох магадлалтайг шинэ судалгаа харуулсан байна.

Хүмүүсийн биед натрийн хэмжээ буурах тохиолдолд ийм байдал бий болдог аж. Үүнээс болоод ухаан алдаж, унтаа байдалд орох юмуу дотор муухайрдаг байна.

Хүн хэтэрхий их шингэн уусны дараа уураг тархи “залгиурын саатлыг” идэвхижүүлдэгийг туршилт харуулжээ. Энэ нь хүний бие махбодид усны хэмжээ ихэссэнтэй холбоотой гэнэ.

Тиймээс уумаар санагдах үедээ л хүн ус уух хэрэгтэй гэж Монашийн их сургуулийн профессор Майкл Фарелл хэлсэн байна.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ