Агентлагийн дарга нарын шалгалт болно

Төрийн албаны зөвлөл ГХЯ, ХЗДХЯ, ХНХЯ, БСШУСЯ, УУХҮЯ, ХХААХҮЯ, ЭХЯ, ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын, Хэнтий, Төв, Дорноговь Говьсүмбэр, Увс зэрэг аймгуудын Тамгын газрын даргын, Увс аймгийн ИТХТ-ийн нарийн бичгийн дарга сонгон шалгаруулалтыг зохион байгуулсан билээ.

Энэ сарын 10-11-ний өдрүүдэд буюу өнөөдөр, маргааш тохируулагч болон хэрэгжүүлэгч 10 агентлагийн даргын, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын даргын, Улаанбаатар хотын ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны даргын, Нийслэлийн ИТХТ-ийн нарийн бичгийн даргын, мөн Ховд, Говь-Алтай аймгийн Тамгын газрын даргын сонгон шалгаруулалтыг зохион байгуулна. Энэ сонгон шалгаруулалтад орох иргэдийг 10 дугаар сарын 7-ны өдөр бүртгэжээ.

Эдгээр ажлын байранд тавигдах шаардлагыг Төрийн албаны зөвлөлийн csc.gov.mn сайтад байрлуулсан бөгөөд ажлын байранд тавигдаж байгаа шаардлагыг хангаж байгаа иргэд энэхүү сонгон шалгаруулалтад орж байгаа юм.

д/д

Ажлын байрны нэр

Бүртгэл хийсэн огноо

Сонгон шалгаруулалт явуулах огноо

Засгийн газрын тохируулагч, хэрэгжүүлэгч агентлаг

1.

Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын дарга

2016.10.07

2016.10.11

2.

Үндэсний хөгжлийн газрын дарга

2016.10.07

2016.10.11

3.

Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын дарга

2016.10.07

2016.10.11

4.

Татварын ерөнхий газарын дарга

2016.10.07

2016.10.11

5.

Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга

2016.10.07

2016.10.11

6.

Гадаадын иргэн, харьяатын газрын дарга

2016.10.07

2016.10.11

7.

Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга

2016.10.07

2016.10.11

8.

Биеийн тамир, спортын газрын дарга

2016.10.07

2016.10.11

9.

Иргэний нисэхийн ерөнхий газрын дарга

2016.10.07

2016.10.11

10.

Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын дарга

2016.10.07

2016.10.11

Нийслэл, аймаг

1.

Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга

2016.10.07

2016.10.10

2.

Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга

2016.10.07

2016.10.10

3.

Улаанбаатар хотын ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга

2016.10.07

2016.10.10

4

Говь-Алтайаймгийн Засаг даргын Тамгын газрын дарга

2016.10.07

2016.10.10

5

Ховдаймгийн Засаг даргын Тамгын газрын дарга

2016.10.07

2016.10.10

Ю.Халиун

СЭТГЭГДЭЛ БИЧИХ