Ц.Хүсэлбаатарын "Галзуу зугаалга" үзэгчдийг байлдан дагуулж байна

Найруулагч Ц.Хүсэлбаатарын найруулсан "Галзуу зугаалга" уран сайхны кино өнгөрсөн есдүгээрсарын 24-нд нээлтээ хийсэн. Нээлтээ хийгээд сар ч болоогүй хэрнээ үзэгчдийн таашаалд нэлээдгүй нийцэж кино театруудын хамгийн эрэлттэй кино болж хувираад байгаа юм. Иргэд ч энэ тухайгаа өөрсдийн фэйсбүүк хуудаснаа киноны талаарх сэтгэгдлээ үлдээж таалагдсан гэх постуудаа байнга нийтэлсээр байна.

Киноны үйл явдал нь нэг ангийн долоон найз ангийнхаа Мишээлийн төрсөн өдрийг тэмдэглэхээр аялалд гарснаар эхэлнэ. Гэвч уг зугаалгад Мишээлийн найз залуу Билгүүн үл мэдэгдэх шалтгаанаар явахгүй үлдэнэ. Харин хүн бүхний төлөө санаа тавьж явдаг ажилсаг, халамжтай ч охидын анхаарлыг татаж чаддаггүй Тайванаа найзуудаа хотоос зайдуу орхигдсон байшинд дагуулан ирнэ. ГЭвч тэнд залуусыг санаанд оромгүй аюул хүлээж буйгаар үйл явдал нь үргэлжилдэг юм.

Адал явдлаар дүүрэн энэхүү киноны гол дүрүүдээ найруулагч Ц.Хүсэлбаатар загвар өмсөгчдөөс сонгосон нь нүдээ олсон хэмээн иргэд ярьж байна. Загвар өмсөгчид ч өөр өөрийн дүрүүдээ сайн илэрхийлэн гаргаж чаджээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ