Иргэний боловсрол хичээлийн сурах бичгийг хассан шийдвэр гараагүй гэв

Иргэний боловсрол хичээлийн сурах бичгүүд хууль тогтоомж, стандартад нийцээгүй агуулга, арга зүй болон найруулга зүй, зөв бичих зүйн ихээхэн алдаатай хэрнээ өнөөг хүртэл хэрэглэгдсээр, сурагч хүүхдүүдэд боловсрол олгоход сөргөөр нөлөөлсөөр байна хэмээн үзэж “Боловсролын давалгаа” ТББ-аас шүүхэд хандсан байдаг.

Энэ дагуу Ерөнхий боловсролын сургуулийн 1-5-р ангийн Иргэний боловсрол номыг зохиосон хоёр докторыг шүүх хурал энэ сарын 04-нд болж, номыг хүчингүй болгох шийдвэрийг гаргасан тухай мэдээлэл гарсан билээ.

Тэгвэл Нийслэлийн захиргааны анхан шатны шүүхээс Ерөнхий боловсролын сургуулийн бага ангийн “Иргэний боловсрол” хичээлийн сурах бичгийг хүчингүй болгосон, хэрэглээнээс хассан шийдвэргараагүй болохыг Боловсролын хүрээлэнгээс албан ёсоор мэдэгдлээ.

Ю.Халиун

СЭТГЭГДЭЛ БИЧИХ