НҮБ -ын “Хотуудыг гамшигт тэсвэртэй болгох” санаачлагад нэгдлээ

НҮБ -ынГамшгийн эрсдэлийг бууруулах газрын “Аюулгүй, гамшгийг даван туулах чадавхитай хотыг бий болгох нь“ уриалгад дэлхийн 3 368 хотнэгдэн орсон байдаг юм.Энэ уриалгад өнөөдөрУлаанбаатар, Дархан, Эрдэнэт хотууд нэгдэн орлоо.

Монгол УлсынШадар сайдУ.Хүрэлсүх хэлэхдээ “Гамшгийн эрсдэлийг бууруулахньганц улсын, нэг хотынасуудал биш.Дэлхийнхэмжээний томасуудал болсон “ гэдгийг онцоллоо.НҮБ-ынГамшгийн эрсдэлийг бууруулах газар чиглэлээрМонгол Улстай идэвхтэй хамтран ажиллаж байгаад талархаж байгаагаа илэрхийллээ.МөнАСЕМ-ын дээд хэмжээнийуулзалтындараа орохуйц “Гамшгийн эрсдэлийг бууруулах”олон улсын хурлыг Монгол Улсадзохион байгуулахболсоныг ч тодотголоо.

Жил бүрийн10 дугаар сарын 13 -ны өдөрНҮБ -аасГамшгийн эрсдэлийгбууруулах олон улсын өдрийгтэмдэглэнэ. Энэ онд “Мэдлэгээ түгээцгээе” уриан дор тэмдэглэж байгаагНҮБ -ын суурин зохицуулагч, НҮБ -ын Хөгжлийн хөтөлбөрийн суурин төлөөлөгчБиата Транкманхэллээ.Монгол Улсын3 хоттус уриалгад нэгдэж,таван тивийн бусад хотуудтай туршлагаа хуваалцаж,аюулгүйхот болохзорилт тавьж байгааг дэмжиж ажиллана гэдгээ илэрхийллээ. Хотын дарга нарын хувьд “Гамшгийн эрсдэлийг бууруулахдаа” төлөвлөлтийн бодлоготойгоо нягт уялдуулж,суурин газрын тогтвортой хөгжилд чухалтүлхэц өгдөгийг ч хэлсэн юм.

НҮБ- ын Ерөнхий нарийн бичгийн даргын гамшгийн эрсдэлийг бууруулахтусгай төлөөлөгч хатагтай Маргарета ВолстромМонгол Улсын Шадар сайдУ.Хүрэлсүхийн урилгаарМонголУлсад2015 оны 05 дугаар сард ажлынайлчлал хийх үеэрээ уг уриалгадУлаанбаатархотыг нэгдэн орохсанаачилгыганх тавьсан байдаг. Монгол Улсын Шадар сайдын санаачилгаарөнөөдөр Улаанбаатар, Дархан, Эрдэнэтгурван хот уг уриалгад нэгдэн орж,НҮБ-ын Гамшгийн эрсдэлийг бууруулах газрын дарга,НҮБ-ынЕрөнхий нарийн бичгийн даргын тусгай төлөөлөгчРоберт Глассерийн гарын үсэгтэй гэрчилгээг гардан авлаа.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболдхэлэхдээ“Улаанбаатар хот нь НҮБ-тай олон жилийн хамтын ажиллагааны хүрээнд томоохон төсөл хөтөлбөрүүдийг хамтран хэрэгжүүлж, хотын хөгжил дэвшилдихээхэн түлхэц үзүүлж ирсэн.2015-2030 онд хэрэгжүүлэхСендайн үйл ажиллагааны баримт бичгийг хэрэгжүүлэх ажлын хүрээнддэлхийн хотуудын гамшигтай тэмцэх чадварыг дээшлүүлэх шинэ санаачилгыгхэрэгжүүлэх хотоор Улаанбаатар хотыг сонгосонд талархаж байнa“ гэлээ

Ирэх дөрвөн жил хэрэгжүүлэхЗасаг даргын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөртөөгамшгийн эрсдэлийг бууруулах асуудлыг чухалчлан анхаарч, менежментийн үйл ажиллагааныхөтөлбөрийг боловсруулахталаар тусгасанааонцолсон юм гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ