Нийт 1562 өрхийг цахилгаанд холболоо

Улаанбаатар хотын хэмжээнд тог цахилгаангүй болон хүчдэлийн уналттай 10 мянга гаруй айл өрх бий гэсэн судалгаа байдаг байна.

Энэхүү айлуудаасэхний ээлжинд 1562 өрх айлыг тог цахилгаанд холбосон байна. Тухайлбал Сонгинохайрхан дүүргийн 22, 24, 26, 28, 30, 31, Баянзүрх дүүргийн 21, 27, Хан Уул дүүргийн 12, 14, Сүхбаатар дүүргийн 14,16, 17, 20, Чингэлтэй дүүргийн 17, 19-р хороо буюу нийтдээ 22 байршлыг хамруулан, цахилгаан шугам татаж тогтой болгожээ.

Шугамын барилга угсралтын ажлыг энэ оны есдүгээр сарын 5-наас аравдугаар сарын 3-ны дотор хийж гүйцэтгэсэн байна. Эрчим хүчний яамнаас үлдсэн айл өрхүүдийг ирэх онд тог цахилгаанд холбох зорилготой байгаа бөгөөд үүнд шаардагдах 12.7 тэрбум төгрөгийн санхүүжилтийг 2017 оны улсын төсөвт тусгуулахаар төлөвлөсэн аж.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ