Ховд аймгийн Мянгад сумаас адууны мумми олджээ

Эрс тэс уур амьсгал, уулархаг хэрнээ тал хээрийн бүс ихтэй Монгол Улсын нутгаас маш сайн хадгалагдсан морины мумми олдсон тухай “National Geograpchic” сэтгүүл мэдээлжээ. Өнгөрсөн онд судлаач, хайгуулчдын эхлүүлсэн малтлагын ажил үр дүнд хүрч, занданшуулсан морь Ховдын Мянгад сумын нутгаас олдсон байна.

Уг морийг тун чамбай боож, арьс ширээр давхарлан ороож, хажууд нь эврээр зорж хийсэн нум сум, морины бүхий л эд хэрэглэл хамтдаа байжээ. Дайнд бэлтгэсэн уг хүлэг морины тоног хэрэгсэл нь VI-VIII зуунд хамаарч байгааг судлаачид тогтоосон аж.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ