Өнөөдөр болох онцлох үйл явдлууд

09.00 цагт Сонгинохайрхан дүүргийн: "Инфинити",Баянзүрх дүүргийн "Солонго",Сүхбаатар дүүргийн Улсын Нэгдүгээр Төв Эмнэлэг,Чингэлтэй дүүргийн "Болор мэлмий",Баянгол дүүргийн"Орбит" болонХан-Уул дүүргийн "Сайт" эмнэлэгт хувийн эмнэлгийн нүдний эмч нар иргэдэд болон чихрийн шижинтэй хүмүүст үнэ төлбөргүй үзлэг хийж, зөвлөгөө өгнө.
09.30 цагт Засгийн газрын XI байрны I давхрын "Сургалтын танхим"-д агентлагийн дарга нарын сонгон шалгаруулалт зохион байгуулна.
10.00 цагт Төрийн ордны “Жанжин Д.Сүхбаатар” танхимд Төсвийн байнгын хороо хуралдана.
11.00 цагтҮнпдэсний статистикийн хороонд Монгол Улсын нийгэм эдийн засгийн 2016 оны эхний 9 сарын байдлыг танилцуулна.
11.00 цагт Биеийн тамир, спортын хөгжлийн төвийн гурван давхарын хурлын танхимд Пауэрлифтингийн ДАШТ-д амжилттай оролцсон баг тамирчид мэдээлэл хийнэ.
11.00 цагт Ерөнхийлөгч Ц.ЭлбэгдоржНийслэлийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаатай танилцана.
11.00 цагт “Монгол ньюс” мэдээллийн төвд Охид, залуу эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах “Гүнж” төвөөс “Биднийг сонс” охидын эрхийн II чуулганы талаар мэдээлэл хийнэ.
11.00 цагт Пума импрал зочид буудалд О.Магнай засгийн газрын 100 хоногийн талаар мэдээлэл хийнэ.
12.00 цагт “Монгол ньюс” мэдээллийн төвд Монголын медиа корпорациас “АРДЫН ҮГ” иргэдийн зөвлөлдөх аяны талаар мэдээлэл хийнэ.
18.30 цагтТэнгис кино театрт "Улаанбаатар" олон улсын кино наадмын нээлт болно.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ