Хоёр автомашин мөргөсөн жолооч ослын газрыг орхин явжээ

Өчигдөр Замын цагдаагийн газрын ЖШУХ дээр нийт 446 дуудлага, мэдээ мэдээлэл хүлээн авснаас, зам тээврийн ослын 371 дуудлага бүртгэгдсэн байна.
Үүнээс гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл 7 бүртгэгдэж 8 хүн хүнд хөнгөн гэмтсэн. Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ зам тээврийн осолд холбогдсон жолооч 1. Зам тээврийн осолд сургуулийн насны 2 хүүхэд өртсөн. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон нийт 69 жолоочийг илрүүлж гарч болзошгүй осол хэргээс урьдчилан сэргийлж ажилласан байна.
Тухайлбал, БЗД-ийн нутаг Халдвартын эцэст амины “Isuzu Swift” автомашины жолооч нь явган зорчигч Х нь 9 настай, эрэгтэй Т нарын 2 хүнийг мөргөж гэмтээн ослын газрыг орхин явсан.
СБД-ийн нутаг 11-р хороололд “T.Camry” автомашины жолооч нь амины “T.Sprinter”, “H.Starex” жолоочтой автомашинуудыг мөргөөд ослын газрыг орхин явжээ.
Орон нутагт: Дорноговь аймгийн Даланжаргалан сумын “Элдэв” багийн нутаг Даланжаргалан сумаас 35 км-т замд “H.Sonata-7” маркийн автомашины жолооч Д нь амины “T.Prius” маркийн Л жолоочтой автомашинтай мөргөлдөж, зорчигч 33 настай М-ийн амь нас хохирч, 4 хүн гэмтжээ.
Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутаг Гашуун Сухайтын хилийн боомтоос 10 км-т асфальтан замд Northbenz маркийн автомашины жолооч М-ийн тээврийн хэрэгсэл зогсож байхад нь “Northbenz” ND4257 маркийн М жолоочтой автомашин мөргөж, жолооч М-ийн амь нас хохирсон.
Төв аймгийн Жаргалант сумаас зүүн тийш 5 км-т Хоёр гозгор гэх газар шороон замд амины “M.Fuso” автомашины жолооч М нь явган зорчигч А-г мөргөж амь насыг нь хохироосон байна.
М.Хатанаа
СЭТГЭГДЭЛ БИЧИХ