Хиллари Клинтоны хөмсгөн дээр суусан ялаа интернэтийн од болов

Бүгд найрамдах намын Дональд Трамптай хийсэн телевизийн мэтгэлцээний үеэр Ардчилсан намаас АНУ-ын ерөнхийлөгчид нэр дэвшигч Хиллари Клинтоныг үг хэлж байхад түүний хөмсгөн дээр ялаа суусныг америкийн өдөр тутмын “The Hill” сонинд бичжээ. Энэ явдлыг нийгмийн сүлжээгээр тун идэвхитэй шүүн хэлэлцсэн байна. Нүүрэн дээр нь ялаа суусан ч Клинтон ярьсаар байжээ.
Чухамхүү ялааны тарьсан хэрэг телевизийн мэтгэлцээний төгсгөлд хамгийн их шүүн хэлэлцсэн сэдвийн нэг болсон байна. Сүлжээний хэрэглэгчид ялаанд зориулан Twitter-тхэд хэдэн тусгай аккуант ч үүсгэжээ.
Телевизийн мэтгэлцээн 10 дугаар сарын 09-нд болсон юм. Өмнө нь хоёр нэр дэвшигчийн штабууд мэтгэлцээндөөр өөрийн удирдагчийг ялсан тухай мэдээлсэн юм.Гэсэн ч мэтгэлцээнд Клинтон 57 хувийн санал авч, ялсныгтелевизийнCNNсуваг болон ORC компанийн явууулсан блиц-санал асуулга харуулжээ.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ