О.Магнай "Монгол ардын нам 100 хоногт" хараат бус тайлан гаргажээ

ШӨХТГ-ын дарга асан О.Магнай МАН сонгуульд ялснаас хойшхи 100 хоногт ямар ажлууд хийсэн талаар тайлан бүхий ном гаргажээ. Тэрээр энэ талаар мэдээлэл хийсэн бөгөөд уг номоо хараат бус тайлан, ямар нэгэн улстөржсөн, намчирхсан зүйл байхгүй гэдгийг онцоллоо. Энэхүү ном нь гурван бүлэгтэй. Номондоо МАН-ын амлалт, Засгийн газар 100 хоногийн хугацаанд хийсэн ажил зэргийг дэлгэрэнгүй тусгажээ. Тэрээр “Засгийн газар 100 хоногийн хугацаанд бодитой нэг ч ажил хийсэнгүй. 100 хоногийн дотор ядаж зөв чигээ авах ёстой. Нийгэмд хамгийн их тулгамдаж байгаа асуудал бол авлигал, албан тушаалын гэмт хэрэг. Энэ 100 хоногийн хугацаанд ард түмэн МАН-ын авлигатай хэрхэн тэмцэхийг харж байлаа. Харамсалтай нь юу ч хийсэнгүй. Эдийн засаг хямарлаа гэдгийг МАН хангалттай ярьсан. Гэвч 100 хоногийн хугацаанд хямралаас гарах ямар төлөвлөгөө байгааг ард түмэнд танилцуулсангүй” гэсэн юм.
Түүнчлэн Засгийн газар 100 хоногийн хугацаанд хийсэн ажлын тухайд Хүүхдийн эрхийг хамгаалах хуулийг, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийг, Хамтын тэтгэврийн тухай хуулийг, Хүүхдийн мөнгийг, Оюутны 70-ыг, Эмч багш нарын тэтгэмжийг бууруулсан зэргийг дурдав.
Д.Билгүүн
3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ