"Галзуу зугаалга" уран сайхны киноны хачирхалтай нэгэн баримт

Найзуудаараа зугаалгад яваад аймшигт үйл явдалтай тулгарах "Галзуу зугаалга" уран сайхны киноны талаарх үзэгчдийн сэтгэгдэл ихээхэн өндөр байна. Зарим үзэгчид бүр киноноосоо гарч чадахгүй байгаа сурагтай. Харин зарим залуусын сэтгэл хөөрч, найз нөхдөөрөө нийлэн энэхүү кино шиг галзуу зугаалга хийцгээе хэмээн төлөвлөж байгаа гэнэ. Нэгэн хэвийн кинонуудыг бут цохин гарсан уг киноны талаар нэгэн сонирхолтой цуурхал тарж эхэлжээ.

Тодруулбал, тус киноны зураг авалтыг сүнстэй газар хийсэн гэх мэдээлэл чих дэлсэж эхлэв. Киноны уран бүтээлчид зураг авалтаа хийхдээ анзаараагүй гэнэ. Харин зураг авалтаа хийж дуусаад монтажаа хийхдээ камерийн дүрст жинхэнэ сүнс бичигдсэн байсан тухай цуурхал яригдаж байна. Гэхдээ энэ талаар киноны уран бүтээлчид одоогоор ямар нэгэн тайлбар өгөөгүй юм. Хэрэв үнэн бол жинхэнэ галзуу зугаалга болсон бололтой. Киноны үйл явдал нь нэг ангийн долоон найз ангийнхаа Мишээлийн төрсөн өдрийг тэмдэглэхээр аялалд гарснаар эхэлнэ.

Гэвч уг зугаалгад Мишээлийн найз залуу Билгүүн үл мэдэгдэх шалтгаанаар явахгүй үлдэнэ. Харин хүн бүхний төлөө санаа тавьж явдаг ажилсаг, халамжтай ч охидын анхаарлыг татаж чаддаггүй Тайванаа найзуудаа хотоос зайдуу орхигдсон байшинд дагуулан ирнэ. Гэвч тэнд залуусыг санаанд оромгүй аюул хүлээж буйгаар үйл явдал нь үргэлжилдэг юм. Ийнхүү аймшигт адал явдалаар дүүрэн уран бүтээлийн зураг авалтыг сүнстэй газар хийсэн эсэх нь олны анхаарлыг ихэд татаж эхэллээ.

Магадгүй энэхүү киног үзэж байхдаа сүнс камерийн бичлэгт үлдсэн эсэхийг харах боломж олдож магадгүй.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ