Харь гарагийн хүн шиг нүүртэй эр төрхөө өөрчлөх бодолтой байна

“Харь гарагийн хүн” хэмээн хочлогддог байсан эр хятадын хөдөө нутагт суудаг бөгөөд тодруулбал түүний гадаад төрх нь хүмүүс биднийг гэхээсээ харь гарагийн хүнийг илүүтэй санагдуулдаг байна. Ийм гаж гадаад төрх нь хятад эрийг дэлхий дахинаа алдаршуулж, бүр үл таних нисдэг биетүүдийг судлагчид ч түүний нүүрийг сонирхжээ.
Харь гарагийн хүн шиг нүүртэй энэ эр Хятадын Лаоту гэдэг жижиг тосгонд аж төрдөг аж. Ци Юаньхай гэгч энэ хүн угаасаа ийм сонин гадаад төрхтэй байгаагүй бөгөөд тэр багадаа эв эрүүл хүүхэд байжээ. Гэтэл өсвөр насандаа тэр гиперплази гэгч өвчнөөр (эрхтэн юмуу зөөлөн эдэд эсийн тоо олширсноор уг эрхтний хэмжээ томордог өвчин) өвчилж, энэ нь толгойн яс томрох шалтгаан болсон байна. Нүүр, толгойн хэмжээ өөрчлөгдсөн төдийгүй, бас харь гарагийн хүн гэгчийн тухай хүмүүс бидний төсөөлдөг шиг тийм хэлбэртэй болсон нь тун сонин юм. Энэ өвчнөөс болоод мань эр огт шүдгүй, бараг дүлий болжээ.
Ци Юаньхай нүүрнийхээ гаж өөрчлөлтийг олон арван жил тоодоггүй байсан ч, 53 насандаа мэс засал хийлгэх тухай бодох болсон байна. Тэр дахин жинхэнэ хүний дүр төрхтэй болохын тулд гоо сайхны мэс засал хийлгэхээр хэвийн өсөлт бүхий 66 настай ахынхаа хамт мөнгө хуримтлуулж байгаа гэнэ.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ