Өнөөдөр болох онцлох үйл явдлууд

Баянгол дүүргийн 18 дугаар хорооны 11 дүгээр цэцэрлэгийг 2016 онд нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар “Урагшлах” ХХК шинээр барьж, 8 бүлэг 240 хүүхдийн хүчин чадалтай болж, үйл ажиллагаагаа 09.00 цагт эхлүүлэхээр болоод байна.
- 09.00-11.30 цагт. МХЕГ-ын Хурлын танхимд Худалдаанд байгаа болон импортоор орж ирж буй хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний шошгололтын байдалд хийсэн судалгааны дүнг танилцуулж, хүнс үйлдвэрлэгчид, импортлогчид, иргэдэд зөвлөгөө өгч, хэлэлцүүлэг зохион байгуулна.
- 09.30 цагаас БЗД-ийн 8-р цэцэрлэгт "Бяцхан номын ид шид" номын өдөрлөг болно.
- 10.00 цагт нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд “Нийслэлийн эрхзүйн байдлын тухай хууль”-ийн төслийг УИХ-д өргөн барина.
- Монголын Уулчдын Үндэсний Холбооны "Хамтын ажиллагааны өдөр" арга хэмжээ 10.30 цагт Гадаад харилцааны яамны Мутарын түшээ хүндэтгэлийн танхимд болно.
- Зууны мэдээ сонины Үндэсний мэдээллийн төвд 11.00 цагаас 21 аймагт Дэлхийн банк, Швейцарийн хөгжлийн агентлагаас хэрэгжүүлж буй “Тогтвортой амьжиргаа 3” төслийн 105 ажилтныг үндэслэлгүйгээр халж Монгол хүний эрхэнд бүдүүлгээр халдсан талаар 21 аймгийн төлөөлөл мэдээлэл хийнэ.
- Казахстан Улсын Тусгаар тогтнолын 25 жилийн ойн баярыг тохиолдуулан Бүгд Найрамдах Казахстан Улсаас Монгол Улсад суугаа Элчин Сайдын яам 11.00 цагаас Монгол Улсын Үндэсний номын санд “Казак номын булан” нээх ёслолын үйл ажиллагааг хамтран зохион байгуулахаар боллоо.
- 11.00 цагаас Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд Хавдар судлалын үндэсний төвд ажиллаж, элэг шилжүүлэн суулгах тоног төхөөрөмж худалдан авах 1 тэрбум төгрөгийн санхүүжилтийг шийдвэрлэнэ.
- MN-Мэдээллийн төвд 11.30 цагаас Монголд хүнд үйлдвэрийн суурь тавигдаад 30 жил болж байгаа хэдий ч өнөөдөр монголд нэг ч хүнд үйлдвэр байхгүй болсон талаар Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн дарга асан, Аж үйлдвэрийн гавьяат ажилтан С.Ганжууржав болон анхны төмөрлөгийн үйлдвэрийн ажилчдын төлөөлөл хамтарч хэвлэлийн бага хурал зарлалаа.
- Хүүхдийн мөнгө олгож эхэлсэнтэй холбогдуулан Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газраас 13.00 цагт Хөдөлмөрийн ордны 2 давхарт мэдээлэл хийнэ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ