Ерөнхий сайдын айлчлал эхэллээ

Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын Япон улсад хийх албан ёсны айлчлал эхэллээ. Айлчлал энэ сарын 12-15-ны өдрүүдэд үргэлжлэх юм.
Тэрээр Япон Улсын Ерөнхий сайд Шинзо Абэтай албан ёсны хэлэлцээ хийж, “гуравдагч хөрш” Япон Улстай хөгжүүлж буй харилцаанд цаашид баримтлах Монгол, Японы Стратегийн түншлэлийн агуулга, чиглэлүүдийг тохирох юм байна.
Мөн Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Японы Парламентын Зөвлөхүүдийн танхимын дарга Ч.Датэ, Төлөөлөгчдийн танхимын дарга Т.Оошима нарт бараалхана.Үүний зэрэгцээ “Монгол, Японы Худалдаа, хөрөнгө оруулалтын форум”-д оролцож, Монголын эдийн засгийн байдал, хөрөнгө оруулалтын орчин, хамтын ажиллагааны боломжуудын талаар Японы хувийн хэвшил, хөрөнгө оруулагчдад танилцуулж, санал солилцох юм байна.

3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ