Н.Мөнхбатыг баривчилжээ

Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал асан Н.Мөнхбатыг өчигдөр орой хорих 461 дүгээр ангид саатуулжээ. Авлигатай тэмцэх газар түүнийг шүүхийн шийдвэрийн дагуу баривчилсан аж. Түүнийг "Чингис", "Самурай" бондын олголт, зарцуулалттай холбогдуулан шалгаж, Эрүүгийн хуулийн 150 дугаар зүйл, 150.3, 265.2 дугаар зүйл ангид зааснаар буюу албан тушаалтан эрх мэдлээ урвуулан ашиглаж, бусдын эд хөрөнгийг завшин, үрэгдүүлсэн болоод бусдын эд хөрөнгийг болгоомжгүйгээр үрэгдүүлсэн, онц их хэмжээний хохирол учруулсан хэмээн үзсэн байна.

Засгийн газрын хуралдаанаас өнгөрсөн наймдугаар сарын 7-нд Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Н.Мөнхбатыг чөлөөлсөн бөгөөд түүнийг зарим албан хаагчдынх нь хамт АТГ-аас сэжигтнээр татаж, гадуур байцааж байсан юм байна.

Д.Билгүүн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ