Баянгол дүүрэгт шинэ цэцэрлэг ашиглалтад орлоо

Баянгол дүүргийн 18-р хороонд өнөөдөр нэгэн шинэ цэцэрлэг үүд хаалгаа нээлээ.Тус цэцэрлэг нь1962 онд 11-р цэцэрлэг нэртэйгээр,6 бүлэг 180 хүүхдийн хүчин чадалтай байгуулагдаж үйл ажиллагаагаа явуулж байсан бөгөөд Мэргэжлийн хяналтын газрын Улсын байцаагчийн дүгнэлтээр ашиглалтын шаардлага хангахгүй болсон нь тогтоогджээ. Тиймээс цэцэрлэгийн хуучин барилгыг буулгаж шинээр барих шийдвэр 2015 онд гарсан байна.

Цэцэрлэгийн шинэ барилгыг “Урагшлах” ХХКбарьж ашиглалтад оруулсан бөгөөд нийслэлийн төсвөөс 1 тэрбум 500 сая төгрөгийн санхүүжилт хийсэн байна.

Өмнө нь 6 бүлэгт 150 хүүхэд хүлээн авах хүчин чадалтай байсантус цэцэрлэг өнөөдөр 8 бүлэг 240 хүүхдийн хүчин чадалтай болж өргөжлөө гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ