105 ажилтанг хууль бусаар халсан гэв

Дэлхийн банк болон Швейцарийн агентлагийн санхүүжилтээр Сангийн яамнаас хэрэгжүүлж буй “Тогтвортой амжиргаа-3” төслийн 21 аймаг дахь сум дэмжих багуудын нийт 105 ажилтанг хоморголон халсан талаар өнөөдөр мэдээлэл хийлээ.

2012 оноос эхлэн хэрэгжиж эхэлсэн “Сум дэмжих баг”-уудын нийт 105 ажилтанямар нэг алдаа зөрчил гаргалгүй найман сарын хугацаанд хэвийн ажиллаж байжээ. Харин энэ оны есдүгээр сарын 28-ны өдөр гэрээ дуусаагүй байхад халах тушаал Сангийн яамнаас ирүүлжээ.Гэхдээ а #1d2129;">жлаас халсан үндэслэл нь Монгол улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 40.5 зааснаар 30 хоногийн өмнө гэрээг цуцлах мэдэгдэл хүргүүлсэн байх, амралт авах, эрүүл мэндийн даатгал, НДШ зэрэгт ажил олгогчын зүгээс хүлээх хариуцлагаа хүлээгээгүй нь Монгол улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 46.4 ийг даган мөрдөөгүй байдал үүсгэж байна гэдгийг энэ үеэр хэллээ.

Тухайн ажилчид 2015 онд Сангийн яамны сайтад тавигдсан сонгон шалгаруулалтын зарлалын дагуу материалаа өгч шалгарч ажилд орсон байна. Ажиллах хугацаанд нийгмийн даатгалын шимтгэл өгдөггүй, ажилласан хоногийн цалинг цагт нь өгдөггүй байсан гэдгийг тэд хэлж байлаа.

Энэхүү Сум дэмжих төсөл аймаг бүрт таван хүний бүрэлдэхүүнтэй үйл ажиллагаа явуулдаг байна. Эдгээр хүмүүс тус бүрдээ өөрсдийн гэсэн мэргэжлийн онцлогтой ажлыг хийдэг байжээ. Сумын иргэдэд хүрч үйлчлэх болон шинэ төсөл хэрэгжүүлэлтэнд хяналт тавьж ажиллаж, судалгаа шинжилгээ хийсээр иржээ. "Энэ хугацаанд ямар нэг сануулга, шүүмжлэл ирж байгаагүй. Тэгэхээр бид өөрсдийн хүрээнд ажил үүргээ хангалттай сайн хийсэн гэж үзэж байна." гэдгээ илэрхийлэв.

Харин Сангийн яамнаас шинээр бүтцийн зохион байгуулалтанд орох учир яаралтай халж байна гэсэн бичиг явуулжээ. Уг нь 2016 оны тавдугаар сард Дэлхийн банкны Төсөл хариуцсан удирдагч Хелена Рекстэй орон нутгийн СДБ-ийн гишүүдийн төлөөлөл уулзахад төсөл товлосон хугацаанд тогтвортой ажиллах ба ажлын байр цалин хөлс нь баталгаатай болно гэсэн хариулт өгч байсан гэнэ. Гэвч энэ нь хуурсан үйлдэл байсан хэмээн байр сууриа илэрхийлэхдээ хэвлэлийн хуралд оролцогсод өөрсдийгөө улс төрийн золиос болсон хэмээн үзэж байлаа.

тэдэнтэй туршилтын гэрээг 6 сарын хугацаатайгаар байгуулж гэрээний биелэлтийг үндэслэн (гэрээний 7.1 дэх заалт) нэг жилээр сунгана гэсэн заалтыг Сангийн яамны 2016 оны 07-р сарын 29-ний өдрийн 9-2/4819 тоот СДБ-ийн ажилтнуудтай холбогдуулан авах арга хэмжээний тухай албан бичгээр 17 хүнийг сонгон шалгаруулалтын шалгуур, шаардлага хангаагүй гэж үзэн гэрээг цуцалсан бөгөөд үлдсэн гишүүдийн гэрээг хоёр сараар сунгасан нь гэрээний заалтаа ноцтой зөрчсөн гэж үзэж байна.

Тиймээс халагдсан ажилчид өнөөдрөөс эхлэн хууль бус шийдвэр гаргаж, чиглэл өгсөн дээрх байгууллагуудыг нааштай хариу өгөөгүй тохиолдолд Олон улсын хуулийн байгууллага болон Хүний эрхийн байгууллагуудад хандаж дараагийн арга хэмжээг авч ажиллана гэдгээ мэдэгдсэн юм.

Д.Билгүүн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ