Жим Кэрри хадам ээжийгээ шүүхэд өгчээ

Экс найз бүсгүй нь өөд болсноос хойш жүжигчин Жим Кэрри сэтгэл зүйн маш хүнд дарамтанд байгаа тухай эх сурвалжууд мэдээлж байгаа. Харин Жим Кэрригийн хувьд экс найз бүсгүй Катриона Уайтын үхлийн буруутныг олохыг хуулийнхнаас удаа дараа хүссээр буй юм.

Улмаар талийгч бүсгүйн ээжийг шүүхэд өгч, охиныхоо үхэлд буруутай гэж үзэж буйгаа Жим Кэрри мэдэгдлээ. Талийгч бүсгүй Катриона Уайт хар тамхи хэтрүүлэн хэрэглэсний улмаас амиа алдсан юм.

Жим Кэрри шүүхэд гомдол гаргахдаа “Катриона Уайтын ээж Уайт охиноо хар тамхи хэрэглэх нөхцөл байдалд хүргэсэн. Тэр охиноо зовоож, сэтгэл зүйн дарамтад оруулсны улмаас Катриона удаа дараа мансуурч улмаар бие нь дийлэлгүй өөд болсон” гэжээ.

Одоогоор Жим Кэрригийн хуульч болон шүүхэд дуудагдаад буй талийгч бүсгүйн ээжийн өмгөөлөгч удахгүй болох шүүх хуралд оролцох бэлтгэлээ хангаж эхэлжээ. Хэрэв шүүх хурал талийгч бүсгүйн ээжийг буруутай гэж үзвэл хорих ял оноох хүртэл шийтгэл ногдуулах аж.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ