Наркологийн эмнэлгээс өдөрлөг зохион байгуулна

Сонгинохайрхан дүүргийн Энхжин худалдааны төвийн байранд НАРКОЛОГИЙН ЭМНЭЛГЭЭС "СЭТГЭЦИЙН ЭРҮҮЛ МЭНДЭЭ ХАМГААЛЖ, СТРЕССЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ, АНТИБИОТИКИЙГ ЖОРЫН ДАГУУ ХЭРЭГЛЬЕ, АНТИБИОТИКИЙН ДАСЛААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ” өдөрлөг өнөөдөр 10:00-12:00 цагт болно.
Өнөөгийн байдлаар дэлхийн хүн амын 5 хүн тутмын 1 нь сэтгэцийн ямар нэгэн эмгэгт нэрвэгдэж байгаагаас гадна хөдөлмөрийн чадвар алдсан 2 тохиолдол бүрийн 1 нь сэтгэцийн эмгэг байна. Манай улсын нийт хүн амын өвчлөлд сэтгэцийн эмгэг 1000-д 15% тохиолдолж байгаа нь бусад улс оронтой харьцуулахад дундаж тархалттай хэдий ч нийгэм эдийн засгийн сул дорой байдал ажилгүйдэл, ядуурал, архидалт зэрэг сөрөг үзэгдлүүд ихэссэнтэй холбоотойгоор сэтгэцийн эмгэгийн тархалт улам ихсэх хандлагатай байна.
Тиймээс хүн амын дунд сэтгэцийн эрүүл мэндээ хамгаалах, дэмжих, сэтгэцийн эмгэг үүсэхээс урьдчилан сэргийлэх, мэдлэг олгох арга хэмжээнүүдийг зохион байгуулах шаардлага тулгарч байна. Мөн сүүлийн жилүүдэд хүн амын эрүүл мэндийн боловсрол хангалтгүйгээс болж эмийн зохисгүй хэрэглээ, тэр дундаа антибиотикийн зохисгүй хэрэглээ ихэсч үүний улмаас эмэнд /антибиотикт/ дасал үүсэх байдал ихэсч байна.
Ю.Халиун
СЭТГЭГДЭЛ БИЧИХ