Өнөөдөр болох онцлох үйл явдлууд

  1. Халдварт өвчин судлалын үндэсний төв 10.00 цагаас Нээлттэй хаалганы өдөрлөг зохион байгуулна.
  2. Зууны мэдээ сонины Үндэсний мэдээллийн төвд 11.00 цагаас Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгээс Олон улсын хараа хамгаалах өдрийн талаар мэдээлэл хийнэ.
  3. Монгол Ардын Намын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Д.Амарбаясгалан 13.00 цагаас Тусгаар тогтнолын ордонд Орон нутгийн сонгуулийн талаарх хэвлэлийн хурал хийнэ.
  4. Цусны төвд Нээлттэй хаалганы өдөр болно. Сүүлийн үед Цус сэлбэлт судлалын үндэсний төвд нэвтрүүлж буй шинэ техник технологийг газар дээр нь дэлгэрэнгүй танилцуулах юм.
  5. MN-Мэдээллийн төвд 11.30 цагаас Хошууч генерал Я.Чойжамц тэргүүтэй Батлан хамгаалах их сургуулийн удирдлагууд цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ.
  6. Шастиний нэрэмжит нэгдсэн 3 дугаар эмнэлгийн зам засварын ажлын нээлт 11.00 цагаас болно.
  7. 10.00 цагт Хангардийн 14 давхарт "Цэргийн насны залуучуудын эрүүл мэндэд дүгнэлт гаргах журам"-ын талаар Нийслэлийн эрүүл мэндийн газар, Нийслэлийн цэргийн штабаас хамтран сургалт зохион байгуулна.
  8. Монгол улсын Филармони 45 дахь жилийн үзвэрийн жилийн нээлтийн тоглолт “NEW SEASON 2017” тоглолтын хэвлэлийн бага хурал 13.00 цагаас улсын Филармонид болно.
  9. 11.00-12.00 цагт "Амгалан" худалдааны төвд савласан бүтээгдэхүүний тоо, жин заасан хэмжээндээ байгаа эсэх талаар МХЕГ-аас хийсэн урьдчилан сэргийлэх хяналтын дүнг танилцуулж, хэрэглэгч өөрөө хянах боломжтой болсон талаар худалдан авагчдад зөвлөгөө мэдээлэл өгнө.
  10. 11.00 цагаас Сонгуулийн үеэр хэвлэл мэдээллийнхэн хэрхэн ажилласан талаарх мониторингийн дүгнэлтийг сэтгүүлчид болон иргэний нийгмийн байгууллагынханд Хэвлэлийн Хүрээлэнгийн Судалгааны албанаас танилцуулна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ