Д.Амарбаясгалан: АН хэт улстөржиж байна

Сум, дүүргийн ИТХ-ын сонгуультай холбогдуулан МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Д.Амарбаясгалан хэвлэлийн бага хурал хийлээ.Тэрээр орон нутгийн сонгуулийн сурталчилгаа явагдаж буйтай холбогдуулан сөрөг хүчнээс зорилтот байдлаар намынх нь нэр хүндэд халдаж байна гэж үзэж буйгаа илэрхийллээ.

Мэдээллийн эхэнд “АН орон нутгийн сонгуульд хэт улстөржсөн байдлаар оролцож байна. Бид УИХ-ын сонгуулиар олонх болсон эрхийнхээ дагуу засгийн газраа бүрдүүлэн ажиллаж байна. Эрх баригч намаас эдийн засгийн хямралтай холбогдуулан оюутны 70 мянгыгхасах,найман төрлийн татвар нэмэхзэрэг асуудлыг төсвийн тодотголд оруулж ирсэн ч олонхиороо хэлэлцээд, саналуудыг буцаасан. Үүнийг ард түмэн мэдэж байгаа” гэдгийг онцолсон юм.

Мөн хэлсэн үгэндээ "Бид Засгийн газрын ирэх дөрвөн жил хэрэгжүүлэх мөрийн хөтөлбөртөө бүгдийг тусгасан. Жил бүр мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтийг дүгнээд явна. Сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийг хэтэрхий улстөржүүлж байна. Эдийн засгийг тогтворжуулах зорилгоор төр, засгаас ОУВС-гаас хэрэгжүүлдэг “Стэнд бай” хөтөлбөрт хамрагдах, бондуудын төлөх хугацааг сунгах, бага хүүтэй урт хугацааны хөгжлийн зээл авах гэсэн гурван үндсэн аргачлалын хүрээнд гэтлэхээр ярилцаж байна.Эдгээр гурван асуудлаар засгийн газрын гишүүд болон Монголбанкны удирдлагууд гадны орнуудад хэлэлцээ хийж, судалгаа ажлуудыг хийж байгаа. Бид АН-аас хийж байгаа дайрсан гүтгэлгийн мэдээлэлд дор бүр нь тайлбар хийж байна.АН-ын зүгээс орон нутгийн сонгуулийг хэт улс төржүүлэн илт гүтгэн дайрсан үйлдэл гаргаж байгаад харамсаж байна.” гэлээ.

Харин УИХ-ын дарга М.Энхболдурдхөрш рүү улс төрийнзээл авахаар явсан эсэх асуудалд“УИХ-ын дарга урд хөршиднамын дарга болон албан ажлын үүргээр уулзалтад оролцож байгаа. Энэ үеэр ямар нэгэн зээл, тусламжийн асуудал албан ёсоор яригдахгүй. Үндсэн үүргийнхээ дагуузасгийн газар гаднаас зээл, тусламж татах асуудлаа хариуцаад явна” гэсэн хариулт өгөв.

Д.Билгүүн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ