Байлдааны шилдэг нисдэг тэргүүд

Дэлхийн армиуд байлдааны нисдэг тэрэг хэрэглэдэг. Дэлхийд нийтдээ 27 загварын ийм нисдэг тэрэг зохион бүтээжээ. Гэвч аль нь одоогийн байдлаар хамгийн сайн нь вэ? Тийнхүү зарим үзүүлэлтээр нь жагсаалт гаргажээ. Ингэхдээ үр бүтээлтэй байдал, байрлалаа сэлгэх чадвар, хурд, хамгаалалт болон галын хүч зэрэг хэд хэдэн үзүүлэлтийг гол болгосон байна.

AH-64 «Apache», АНУ

AH-64D Longbow Apache бол АНУ-ын армийн цохилтын гол нисдэг тэрэг бөгөөд дэлхийд хамгийн их тархсан нисдэг тэрэг юм. Түүнийг Персийн булангийн дайны үеэр өргөн хэрэглэж байжээ. “Апачи” нисдэг тэрэг 30 мм-ийн М230 их буугаар зэвсэглэж, AGM-114L Hellfire 2 гэдэг 16 пуужин, “агаар-агаар” ангиллын Mistral 2 гэдэг 4 пуужин авч явдаг бөгөөд хөлөг онгоц эсэргүүцэх пуужингаар бас тоноглож болдог байна.

Ми-24, Орос

Ми-24 нь дэлхийн хэмжээнд хамгийн нэртэй дайрагч нисдэг тэрэгнүүдийн нэг хэвээр байгаа юм. Нисдэг тэргийг үйлдвэрлэх ажил бүр 1991 онд зогссон ч, одоо болтол олон оронд ашиглагдаж байгаа ажээ. Нисдэг тэрэг 23 мм-ийн калибрын хоёр их буугаар тоноглогдсон бөгөөд Штурм-В, Атака-В болон Гермес-Аангиллын пуужин авч явдаг байна.

Агуста А129 «Дорго», Итали

Европт үйлдвэрлэсэн анхны цохилтын нисдэг тэрэг. Agusta A129 Mangusta нь хуягласан байг устгах зорилгоор тусгайлан үйлдвэрлэсэн хоёр суудал бүхий хөнгөн нисдэг тэрэг юм. 20 мм-ийн хоёр их буу, 12,7 калибрын пулемётууд болон танк эсэргүүцэх TOW-2А8 пуужингаар зэвсэглэдэг.

CAIC WZ-10, Хятад

Хятадын CAIC WZ-10нь БНХАУ-ын цохилтын анхны төрөлжсөн нисдэг тэрэг юм. Z-10 нь А-129 Bgngusta болон Rooivalk АН-2 нисдэг тэргийн адил тийм ангилалд багтдаг гэж үздэг. Нисдэг тэрэгний их бие нь нарийхан фюзеляж бүхий стандарт хэлбэртэй. Z-10 нь33 мм-ийн их буутай бөгөөд танк эсэргүүцэх HJ-9 юмуу HJ-10 гэдэг арван пуужин авч явдаг байна.

Denel AH-2 Rooivalk, Шонхор, Өмнөд Африк

Denel AH-2 Rooivalk –ийг дайсны амьд хүч болон техникт цохилт өгөхөд зориулагдсан ч, дэмжлэг үзүүлэх болон дагалдах нисдэг тэрэг болгон идэвхитэй ашигладаг байна. 20 мм-ийн калибртай их буу авч явдагаас гадна, гадна талын 6 цэгт “агаар-агаар” болон “агаар-газар” ангиллын жолоодлогот пуужингууд зоожээ.

“Бар” Еврокоптер, Герман-Франц

Дэлхийн хамгийн орчин үеийн нисдэг тэрэгнүүдийн нэг. “Бар” еврокоптер одоо Герман, Францын зэвсэглэлд байгаа юм. Хоёр хөдөлгүүртэй бөгөөд дунд зэргийн жинтэй энэ цохилтын нисдэг тэргийг 2003 онд анх ашиглаж эхэлжээ.

Ми-28, Орос

Оросын бахархал болсон “Шөнийн ангууч” гэгдэгч энэ нисдэг тэрэг нь дайсны танк галын идэвхитэй эсэргүүцэл үзүүлж буй нөхцөлд байг эрж хайж, устгахад зориулагджээ. Энэ хуягт нисдэг тэрэгний дээд хурд нь цагт 320 км бөгөөд энэ нь түүнийг туйлын хэцүү бай болгодог байна. “Шөнийн ангууч” 33 мм-ийн хоёр их буу болон”агаар-агаар”, “агаар-газар” ангиллын пуужингаар зэвсэглэдэг.

Белл AH-1Z «Вайпер», АНУ

Белл AH-1Z «Вайпер» нь АН-1 Кобра нисдэг тэрэгний орчин үеийн хувилбар юм. Энэ нь бүрэн интеграцичлагдсан чадамж бүхий цохилтын цорын ганц нисдэг тэрэг юм. “Газар-газар” ангиллын 16 жолоодлогот пуужин болон AIM-9 гэдэг жолоодлогогүй 8 пуужин авч явдаг байна.

Ка-52 «Аллигатор», Орос

Ка-52 «Аллигатор» ньдайсны туршлагатай нисэгчдийг ч айлгаж чадна. Дэлхийн хамгийн хурдан, хамгийн орчин үеийн нисдэг тэрэгнүүдийн нэг болох энэ маш хүчирхэг нисдэг тэрэг нь 30 мм-ийн их буу, “агаар-агаар” ангиллын танк эсэргүүцэх Игла-5 пуужин авч явдаг.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ