37 иргэний хохирлыг барагдуулж дуусч байгаа гэв

Өнгөрөгч наймдугаар сард, Бээжингээс Замын Үүдийн чиглэлд явж байсан автобус шатаж, дотор нь явсан 37 монгол иргэн эд хөрөнгөөрөө хохирсон хэрэг гарсан билээ. Эдгээр иргэдийн ачаа бараа, заримынх нь гадаад паспорт галд шатсан байдаг.
Иргэдийн хохирлыг барагдуулахаар Гадаад харилцааны яам зорчигдыг тээвэрлэж явсан “Есөн луу” компанитай хамтран ажиллаж байгаа юм байна. Хамгийн сүүлд 21 иргэний хохирлыг барагдуулсан тухай мэдээлж байсан бол одоо цөөн тооны иргэдийн хохирлыг барагдуулах ажил үлдээд байгаа гэлээ.
Ю.Халиун
СЭТГЭГДЭЛ БИЧИХ