Алт мөнгөн эдлэлийн тасагт орсон хулгайчийг шуурхай илрүүлжээ

2016 оны 10-р сарын 12-ноос 13-нд шилжих шөнө “Хархорин худалдааны төв”-ийн 1-р давхарт байрлах алт мөнгөн эдлэлийн тасагт хулгайч орж эд зүйл алдагдсан гэсэн мэдээллийг цагдаагийн алба хаагчдад мэдэгджээ. Мэдээллийн дагуу шалгахад тус төвд үйл ажиллагаа явуулдаг 4ш лангууны цоожийг эвдэж монетон ээмэг, бөгж, монетон гинж, шүрэн бугуйвч, мөнгөн бугуйвч зэрэг их хэмжээний эд зүйл алдагдсан байв.

Хэргийг БГД-4 хороонд оршин суух Б / эр.24/ гэгч нь бусадтай бүлэглэн үйлдсэнийг БГД-ийн цагдаагийн 2-р хэлтэс, Улаанбаатар хотын цагдаагийн газрын гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн алба хаагчид шуурхай илрүүлэн эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна. Иргэд гэмт хэрэг зөрчилөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр хөршийн хяналтыг сайжруулах, гэмт хэрэг зөрчлийг цагдаагийн байгууллагад цаг алдалгүй яаралтай мэдэгдэх, аж ахуйн нэгж байгууллага хяналтын камер, дохиолол хамгаалалт ашиглах шаардлагaтай байна.

М.Хатанаа

СЭТГЭГДЭЛ БИЧИХ