140 эмчид сертификат гардууллаа

Франц Монголын засгийн газрын хэлэлцээрийн дагуу Гэмтэл Согог Судлалын Үндэсний төвийн Яаралтай тусламжийн эмч нарын чадавхийг сайжруулах МОNRPE1733 төсөл 2015 оын 5-р сарын 04-ны өдөр ЭМХТ-ийн захирал Ч.Бат-Эрдэнэ, төслийн сургалт зохион байгуулж буй Францын Пьерба Мари Кюригийн их сургууль, Парис YII Дидерогийн их сургуулийн багш профессорууд болон ГССҮТ-ийн захирал З.Мэндсайхан нарын үзэглэсэнээр төслийн үйл ажиллагаа эхэлсэн.

1. Төсөл хэрэгжих хугацаа: 2015-2017

2. Төслийн хамрах хүрээ: ГССҮТ-ийн Мэс засал, Мэдээгүйжүүлэг, Эрчимт эмчилгээний эмч нар болон Аймаг Нийслэлийн Эрүүл Мэндийн Газрын дээрх чиглэлийн эмч нар

3. Төслийн зорилго:
-Эмнэлгийн тоног төхөөрөмж нийлүүлэх
-Гэмтлийн мэс засал, мэдээгүйжүүлэг, эрчимт эмчилгээний эмч нарын чадавхийг сайжруулах

Уг төсөл нь Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төв дээр 2 үндсэн үе шаттайгаар хэрэгжсэн бөгөөд нийт 4 аппарат тоног төхөөрөмж суурилагдсан байна. 2015 -2017 онд төслийн 2 дахь үе шатанд гэмтлийн эмч нарт зориулсан 10 цуврал сургалт ГССҮТ дээр явагдсан.

Дээрх цуврал сургалтуудаар гэмтлийн дэвшилтэт оношлогоо эмчилгээний талаар лекц унших, хамтран үзлэг оношилгоо эмчилгээ хийх ажлууд хийгдсэн бөгөөд орон нутгийн гэмтлийн эмч нарт мэдлэг, ур чадвар, хандлагаа сайжруулах боломж бүрдсэн юм.

ГССҮТ нь Монгол-Франц улсын эмч мэргэжилтнүүдтэй хамтран 20 жилийн турш тасралтгүй эрүүл мэндийн олон төрлийн төслүүдийг амжилттай хэрэгжүүлж байна. Монгол-францын Засгийн Газрын хөнгөлттэй зээлээр хэрэгжсэн ГССҮТөвийн “Яаралтай тусламж, сэхээн амьдруулах, эрчимт эмчилгээний чадавхыг сайжруулах“ төслийн сургалтын хаалтын үйл ажиллагаа өнөөдөр ГССҮТөвийн Хурлын зааланд амжилттай болж өндөрлөлөө.

Энэхүү үйл ажиллагаанд ГССҮТөвийн ерөнхий захирлын үүрэг гүйцэтгэгч ноён Б.Бат-Оргил, ЭМЯ-ны дэд сайд хатагтай Л.Бямбасүрэн, ЭМХТөвийн дарга ноён Ч.Бат-Эрдэнэ, Монгол дахь Францын элчин сайдын яамны Эдийн засгийн албаны дарга хатагтай Анни Биро, Төслийн удирдагч Jacques Negre болон төслийн сургагч багш нар оролцон, нээж үг хэлж, сертификатаа амжилттай суралцаж төгссөн 140 эмчид гардууллаа. 2014-2016 оны хооронд хэрэгжсэн төслийн сургалтанд ГССҮТөвийн нарийн мэргэжлийн эмч нар болон хот, дүүрэг, хөдөө орон нутгийн гэмтэл согог заслын эмч, эрчимт эмчилгээ мэдээгүйжүүлгийн эмч нар нийт 15 шатны сургалтанд хамрагдсанаас хөдөө орон нутгийн 40 гаруй эмч нар гэрчилгээ гардан авлаа.Мөн төслийн багийн зүгээс хамгийн сайн суралцсан 5 ахлах эмчийг сургагч багшаар бэлтгэхээр төлөвлөж байгаагаа Франц профессорууд мэдэгдээд байна.

Ю.Халиун

СЭТГЭГДЭЛ БИЧИХ