Найрал дууны тэмцээний эхний шатанд 71 сургуулийн 8000 гаруй сурагчид оролцжээ

Нийслэлийн Засаг даргабөгөөд Улаанбаатар хотын захирагчийн ивээл доржил бүруламжлал болгон зохион байгуулдаг Монгол улсын Хөдөлмөрийн баатар төрийншагналт Ардынжүжигчин Дагвын Лувсаншарав агсны нэрэмжит“Хүүхдийн Найрал дууны шилдэг хамтлаг” шалгаруулах 24 дэх удаагийн анхан шатны шалгаруулал 2016 оны 10 дугаар сарын 10-13-ны өдрүүдэд боллоо.

Уралдааны анхан шатны шалгаруулалтад Нийслэлийн 8 дүүргийн 71 сургуулийн 8000 гаруй сурагчид 210 багш ур чадвар авъяас билгээ сорин оролцлоо. Хоёр дахь шатны шалгаруулалт 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Монголын Хүүхдийн Ордонд болно.

Найрал дууны уралдаан нь зөвхөн уралдаан төдийхнөөр үр дүн нь хэмжигддэггүй бөгөөдЕрөнхий боловсролын сургуулиудын хөгжмийн хичээлийн сургалтын түвшинг өсгөж, багшийн ур чадварыг сорьж байдгаараа нэг ёсны хөгжмийн хичээлийн олимпиад болдог бөгөөд үүний үр дүнд багш нарын ур чадвар жил ирэх бүр нэмэгдэж улам өрсөлдөөнтэй болсоорбайна гэж Нийслэлийн Соёл урлагийн газраас мэдээллээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ