Монголд анхны "Нарны цахилгаан станц"-ын шав тавигдлаа

МУ-ын Засгийн газрын 2016-2020 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрт сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэл, нарны эрчим хүчийг хөгжүүлэх зорилтыг дэвшүүлж, төрөөс Эрчим хүчний талаар баримтлах бодлогын бичигт 2023 он гэхэд сэргээгдэх эрчим хүчинд суурилагдсан чадлыг 20 хувь, 2030 онд 30 хувьд хүргэх зорилтыг мөн дэвшүүлсэн. Уг зорилтын хүрээнд“Мошеа Эко Энержи” ХХК-аас сэргээгдэх эрчим хүчний 50мега ваттын нарны цахилгаан станцын шав тавих ёслолыг өнөөдөр Төв аймгийн Сэргэлэн суманд зохион байгууллаа. Шав тавих ёслолд УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн, Эрчим хүчний яамны Сэргээгдэх эрчим хүчний хэлтсийн дарга М.Ангараг “Мошеа Эко Энержи” ХХК-ийн ерөнхийлөгч Д.Батбаатар, зөвлөх Ан Кон Мо, Хан Жэ Вон, БНСУ-ын Korea engineering Consultants Корпорацийн дэд захирал Бэк Жун Шин, ерөнхий менежер Ким Юү Жэ нарын төлөөлөгчид оролцлоо.

Ногоон нисэх онгоцны буудал, ногоон хотын эхлэл болсон 50 мега ваттын хүчин чадалтай нарны цахилгаан станц барих төсөл нь Хөшигийн хөндийд удахгүй баригдаж дуусах нисэх онгоцны шинэ буудлын зурвас дагуу байрласан, техник технологийн шийдэл сайтай шинэлэг төсөл болж байгаа гэдгийг “Мошеа Эко Энержи” ХХК-ийн ерөнхийлөгч Д.Батбаатар онцолсон юм. Мөн тэрээр нарны цахилгаан станц барих төсөл нь төвийн эрчим хүчний шугманд холбогдох учраас хүн бүр хэрэглэх ач холбогдолтойгоос гадна төсөл гурван үе шаттайгаар хэрэгжинэ гэдгийг хэллээ.

#0000cd;"> 50 мега ваттын цахилгаан станц барих төсөл гурван үе шаттай хэрэгжинэ.

#0000cd;">- 2017 оны нэгдүгээр улиралд 15 мега ватт

#0000cd;">- 2019 онд 15 мега ватт

#0000cd;">- 2021 онд 20 мега ватт ашиглалтад орно

#0000cd;">

50 мегаваттын нарны цахилгаан станц барих төсөл нь Монгол Солонгосын хувийн хэвшлийнхний санал, санаачилга, хамтын ажиллагааны үр дүнд амжилттай хэрэгжихээр болсон юм. Төслийн нийт төсөвт өртөг нь 94 сая ам.доллар бөгөөд БНСУ-ын Ай Би Эй Эм /IBAM/ компани хөрөнгө оруулагчаар ажиллахаар гэрээ байгуулсан байна.

Төв аймгийн Сэргэлэн сумын нутагт баригдахаар болсон нарны цахилгаан станц нь Энэтхэг улсын Кочи нисэх онгоцны буудал, Өмнөд Африкийн Жиоржи Эйрпорт нарны цахилгаан станцын дараа Ази тивдээ гуравдугаарт орох том төсөл гэдгийг албаныхан онцолж байлаа.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ