С.Эрдэнэ тахир дутуу иргэдийн мөнгөөр санал худалдан авах гэнэ


Сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн өрсөлдөөн ширүүсч зарим нэг нам, нэр дэвшигчид хүний санаанд багтамгүй башир арга залиар хүмүүсийн саналыг худалдан авахаар санаархах боллоо. Тухайлбал Баянгол дүүргийн 18-р хорооны иргэн Ж.Э өөрийн группын мөнгө болон хүүхдийн мөнгөө авах гэтэл хорооны засаг дарга Ш.Шагдаржав мөнгийг нь олгуулахгүй хаасан байна. Учир байдлыг тодруулж иргэн Ж.Э нийслэлийн халамжийн газарт хандахад мөнгийг нь аль хэдийн шийдсэн харин хороон дээр нь зогсоочихсон байгааг олж мэджээ. Тус дүүргийн 18-р хорооны засаг дарга Ш.Шагдаржав нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн мөнгө, хүүхдийн мөнгийг олгуулахгүй цуглуулах болсон нь сонгуулиар санал худалдан авахын тулд хуримтлал байгаа арга гэдэг нь тодорхой болж байгаа юм. Ардчилсан намын сонгуулийн штабаас иргэдрүү утасдаж “та 19-нд манай намын нэр дэвшигчийг дэмжиж саналаа өгөөрэй. 80 мянган төгрөг өгнө шүү” гэж ярьж байгаа үнэн хэрэгтээ ядарсан иргэдийн группын мөнгө, хүүхдийн мөнгөөр ард түмний саналыг худалдаж авах гэсэн дэндүү ичгүүргүй үйл явдал болоод байна. Ийнхүү хууль зөрчих байдал Баянгол дүүрэгт цадигаа алдаж байгаагийн цаанаа С.Эрдэнэ гэдэг хүний заавар чиглэл чухал нөлөө үзүүлж байна. С.Эрдэнэ “”МАН-ынхан бид нарыг юу ч хийсэн нэр татуулахгүй, хэрвээ нэг л хүний нэрийг татвал бид намаараа сонгуулиас гарна, тэгэхээр өрсөлдөгчгүй болж сонгууль дахих тул МАН-ынхан юу ч хийж байсан нэр татуулж чадахгүй, тийм болохоор та нар зоригтой мөнгө тараа” гэсэн чиглэл өгч мөнгө босгох аргыг нь хүртэл зааж өгсөн байна. Түүний өгсөн чиглэлийн дагуу 18-р хорооны засаг дарга Ш.Шагдаржав дүүргийн ногоон хөгжлийг нэмэгдүүлэх нэрийн дор аж ахуй нэгж болон СӨХ-үүдээс “мод тарих мөнгө нэрээр 5-10 мянган төгрөг”-ийг бэлнээр хууль зөрчин хуримтлуулж байна. Цас хаяанд ирсэн энэ үед мод тарина гэж юу байхав. Тэгэхээр энэ нь сонгуулийн санал худалдахаар босгож байгаа мөнгө гэдэг тодорхой байна. Урьд өмнө ямар ч сонгуульд иргэдийн саналыг ингэж худалдах башир ажиллагаа зохион байгуулсан түүх үгүй. Тэгвэл С.Эрдэнэ Баянгол дүүргийг алдахгүйн тулд ийнхүү үхэн хатан тэмцэн байгаагийн ард маш том хувийн ашиг сонирхол байгаа гэдэг нь илэрхий. Харин ард түмний мөнгөөр ард түмнийг худалдах гэсэн дэндүү ичгүүргүй энэ арга биеллээ олж Баянголчууд саналаа худалдах нь юу л бол.
3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ