Хятадад гурван нүдтэй, хоёр хоншоортой торой төржээ
Хятадын баруун өмнөд нутагт гурван нүдтэй, хоёр хоншоортой торой төрснийг Синьхуа агентлагийн Twitter-т мэдээлжээ.
“Би анх түүнийг хараад айж цочсон, харин сүүлд нь дажгүй хөөрхөн юм шиг санагдаж билээ” гэж торойн эзэн Хэ Жусянь ярьсан байна.
Эмэгтэй торойг угжиж байгаа бөгөөд учир нь түүнд эхийнхээ хөхийг хөхөх нь хэцүү байдаг бололтой. Энэ торой бусдаасаа нэлээд жижигхэн нь дүрс бичлэгээс харагдаж байна.
Энэ нь анхны тохиолдол биш, Хятадын Фэнтянь тосгонд хоёр нийлсэн толгойтой торой гарсныг өнгөрсөн зургаадугаар сард эндхийн фермерүүд мэдээлсэн юм. Тэдний хэлснээр, энэ сонин торой амьд гарсан байна.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ