Сонгуулийн ирц 16,8 хувьтай байна

Сонгуулийн ерөнхий хорооноос өнөөдөр сонгуультай холбоотой эхний мэдээллээ хийлээ. Уг мэдээллээр сонгуулийн ирцийг 12:00 цагийн байдлаар танилцуулсан бөгөөд улсын хэмжээнд ирц 16,8 хувьтай байгааг дуулгалаа. Үүнээс аймгуудын хэмжээнд сонгогчдын ирц 19,8 хувьтай, нийслэлийн хэмжээнд 12,9 хувьтай байна.
Өчигдөр зөөврийн хайрцгаар авсан санал хураалт явуулахад аймгийн хэмжээнд 95 хувь нь, нийслэлийн хэмжээнд 93 хувь нь, нийт 94,9 хувь нь саналаа өгчээ.
Өнөөдөр сонгуулийн санал хураалт 22:00 цаг хүртэл үргэлжилнэ.
Д.Билгүүн
3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ