Цаг агаарын нөхцөл байдал сонгуулийн ирцэд нөлөөлж мэдэх нь

Орон нутагт цаг агаарын байдал муудаж байгаагаас сонгуулийн ирцэнд нөлөөлж магадгүйг албаныхан сануулсаар байгаа. Баруун аймаг болон төвийн аймгийн зарим сумдад цас их хэмжээгээр орсноос зам даваа хаагдсан гэж СЕХ-ноос мэдээллээ. Мөн Сүхбаатар, Хэнтий, байдлаар Төв аймгийн Эрдэнэ, Батсүмбэр, Баянчандмань Борнуур зэрэг сумдад болон Дорнод аймгийн хэмжээнд өнөөдөр цасан шуургатай гэсэн мэдээллийг Ус цаг уур орчин шинжилгээний хүрээлэнгээс өгсөн.
Хэрэв цаг агаарын байдлаас шалтгаалж санал хураалтын ирцийн дүн 50 хувьдаа хүрэхгүй бол нэмэлт санал хураалт явуулах юм байна. Иймд орон нутгийн иргэдийг цаг агаарын байдлыг сайтар нягтлан, бүрий болохоос өмнө сонгуульдаа идэвхитэй оролцохыг уриалж байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ