Ажилчдаа сонгуульд оролцуулахгүй бол хариуцлага хүлээнэ

Тодорхой нэр бүхий аж ахуйн нэгжийн ажилчдаас Нийслэлийн сонгуулийн хороонд гомдол ирүүлсэн байна. Сонгуулийн хуулийн 92.13-т “Санал авах өдөр ажиллаж байгаа сонгогчид тухайн байгууллагын захиргаа чөлөө олгож, түүнийг санал өгөх боломжоор хангах үүрэгтэй” гэсэн заалт бий. Тус заалтыг зөрчвөл нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 6-8 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох юм.

Уг нь энэ өдөр бүх нийтээр амрах зохицуулалттай хэдий ч зарим компанийн удирдлагууд ажилчдаа амраахгүй байгаа аж. Зайлшгүй ажиллах шаардлагатай тохиолдолд сонгогчдод хуулийн дагуу чөлөө олгох үүрэгтэй гэдгийг сануулж байна.

Д.Билгүүн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Өдөртөө бороо орно
Уржигдар 08 цаг 49 мин