Нийслэлийн хэмжээнд сонгогчдын ирц 30,9 хувьтай байна

Нийслэлийн сонгуулийн хорооноос ирцийн талаар дахин мэдээлэлөглөө. Энэ удаад 17:00 цагийн байдлаар сонгогчдын ирцийг танилцууллаа. 11:00 цагт нийслэлийн нийт сонгогчдын 12,9 хувь нь сонгуульдаа оролцож саналаа өгсөн бол 17:00 цагийн байдлаар 30,9 хувьтай байна.

Дүүрэг

11:00 цагийн байдлаар ирц

/хувь/

17:00 цагийн байдлаар ирц

/хувь/

Багануур

3088 сонгогч буюу 16,5

34,5

Багахангай

659 сонгогч буюу 23,3

52,7

Баянгол

18476 сонгогч буюу 14,3

32,9

Баянзүрх

22678 сонгогч буюу 11

29,1

Налайх

4522 сонгогч буюу 19,4

38,3

Сонгинохайрхан

22171 сонгогч буюу 11,7

27,9

Сүхбаатар

12956 сонгогч буюу 14,8

34,5

Хан-Уул

13412 сонгогч буюу 13,5

34,3

Чингэлтэй

12442 сонгогч буюу 12,1 хувь

28,6

Одоо 22:00 цаг хүртэл багагүй цаг байгаа учраас ирц бүрдэх байх гэдэгт найдаж байгаагаа Нийслэлийн сонгуулийн хорооноос илэрхийлж байлаа.

Д.Билгүүн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ