Сонгуулийн ирц орон даяар 40,9 хувьтай байна

Өнөөдөр улс орон даяар сум, дүүргийн ИТХ-ын 2016 оны ээлжит сонгуулийн санал хураалт явагдаж байна. Санал хураалт 22:00 цаг хүртэл үргэлжлэн явагдах юм. Тэгвэл, нийт сонгогчдын ирцийн талаар дөнгөж сая Сонгуулийн ерөнхий хорооноос мэдээлэл хийлээ.

Тодруулбал, Нийслэлийн сонгогчдын ирц 17.00 цагийн байдлаар 30.9 хувь, аймгуудын сонгогчийн ирц 49.1 хувьтай. Улсын нийт дүнгээр сонгуулийн ирц 40.9 хувь байна гэв. Товчхондоо, 10 аймаг, 1 дүүргийн сонгуулийн ирц бүрджээ.

Дүүрэг Нийт сонгогчдын тоо Санал өгсөн сонгогчдын тоо
Тоо Хувь
Багануур 18746 6473 34.5
Багахангай 2837 1496 52.7
Баянгол 129410 42627 32.9
Баянзүрх 206437 60030 29.1
Налайх 23258 8898 38.3
Сонгинохайрхан 189813 53029 27.9
Сүхбаатар 87300 30106 34.5
Хан-Уул 99424 34076 34.3
Чингэлтэй 103339 29585 28.6
Нийт 860564 266320 30.9

СЭТГЭГДЭЛ БИЧИХ