Сонгуулийн урьдчилсан дүнг өнөөдөр зарлах боломжгүй гэв

Сум, дүүргийн ИТХ-ын ээлжит сонгуулийн санал хураалт 22:00 цагаар дуусгавар боллоо. Сонгуулийн Ерөнхий Хорооноос өнөөдөр албан ёсны мэдээлэл өгөхгүй гэдгээ мэдэгдлээ. Учир нь энэ удаагийн сонгуульд 7282 мандатын төлөө өрсөлдөхөөр 15212 нэр дэвшигч өрсөлдсөн тул мэдээллийг шууд дамжуулах боломжгүй гэв.

Харин Сонгуулийн хороод дүнг 5 хоногт багтаан хэлэлцэж, төлөөлөгчөөр сонгогдсон нэр дэвшигчдийн бүрэн эрхийг нь хүлээн зөвшөөрөх аж. Улмаар СЕХ болон олон нийтэд 7 хоногийн дотор буюу энэ сарын 26-ны өдөр эцэслэн мэдээлэх юм байна.

Д.Билгүүн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ